″эртний төвдийн залуужуулах нууц жор″

2010 оны 08-р сарын 19 Нийтэлсэн bo

чакра сэргээх дасгалууд

Ийм нэртэй номыг "Internom" дэлгүүрээс худалдан авч саяхан уншиж дуусгалаа. Сонирхолтой ном байсан бөгөөд залуужуулах нууц жор нь таван дасгал байсан юм байна. Эдгээр дасгалуудыг жил хийхэд л хамаг бие эрүүлжнэ гэнэ. Хүнд биетэй эсвэл хөгшин хүмүүст хийхэд жаахан хэцүү байж магадгүй харин надад бол амархан санагдсан. Энэ дасгалийн хүмүүс хийж сураасай гэж хүссэн учир зураг хэлбэрээр оруулье гэж бодлоо. Хөгшин настай хүний цагаан үс нь харлаж, бие ньмуу хүмүүс эрүүл саруул болох увдис энэхүү дасгалуудад байдаг гэнэ. Бидний биеийг хүрээлэн байдаг аура гэгч гэрэлийн хүчийг ихэсгэсэнээр ийхүү нөлөөдөг. Аура нь шинжлэх ухаанаар батлагдчихсан шүү дээ. Бие дэх долоон чакрануудыг идэвхжүүлж газар тэнгэрийн сайн урсгалын хүлээн авах хүрд нь нээгддэг гэнэ. Ийм учраас эдгээр дасгалуудыг иогын дасгал шиг аажуухан хийх хэрэгтэй. Мөн хамгийн гол нь амьсгалаа зөв авч зөв гаргахад байгаа юм шүү.
Зөв амьсгал гэдэг нь амьсгаагаа авахад хэвлийн хэсгээ агаараар дүүргэж амьсгалаа гарагхдаа хэвлий дэх бүх агаараа шахаж гаргана. Бид харийн яг эсрэгээр нь амьсгалдаг тул анх хийхэд их хэцүү тэгэхээр завилж сууж байгаад анхаарлаа төвлөрүүлээд хийвэл болно. Хэрвээ таны толгой эргэж байвал та зөв хийлээ гэсэн үг энэ дасгалыг хийж эхлэж байхад тэгдэг юм. Учир нь та зөв амьсгалсанаар хүчилтөрөгч тань биед ялангуяа тархинд хангалттай очсоноор ийнхүү танд мэдрэгдэж байгаа юм.

 Дэлгэрэнгүй»